УУХҮ-ИЙН САЙД Ж.ГАНБААТАР ЭЛЧИН САЙД СЭБАСТИЕН СҮРҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2017-09-18 18:37:21 | 428
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Сэбастиен Сүрүн Монгол, Франц хоёр орны уул уурхайн салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бүр өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, Монгол Улстай цаашид газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойг илэрхийлэв.
Сайд Ж.Ганбаатар Монгол Улс геологийн тогтоцын хувьд хэтийн төлөв өндөртэй бөгөөд газрын ховор элементийн хайгуулын чиглэлээр Франц Улстай хамтран ажиллах бүрэн боломжтой гэв.

Мөн хөрөнгө оруулагчдын хувьд орон нутгийн иргэдийн эсэргүүцэл, хуулийн ойлгомжгүй байдал зэрэг хүндрэл бэрхшээлүүд тулгардгийг дурдаад цаашид эдгээр саад бэрхшээлүүдийг арилгах, хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад салбар яамны зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн хайгуулын зөвшөөрөл олголтын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгааг дурдаад Францын хөрөнгө оруулагчдад энэ талаар мэдээлэл хүргэхийг Элчин сайдаас хүслээ. RFID ID CardTF card vs micro SD cardCan I drive in the USA with a UK driver's licensehow to scan biometric chip on passport ukhow to program nfc tags androidHow to Program NFC Tags Anyone Can UseHow to program NFC tagshow to program nfc tagsautosweep rfid installation sites 24 hoursautosweep rfid registration onlineautosweep rfid installation near meautosweep rfid installation sites 24 hoursRFID wristband for concerts 2025 USAcan rfid tags be read through clothingdo i need a rfid blocker for my passportWhat is NFC on my phone and should it be on or offrfid vs ble a comparative guide of two wireless technologiesble vs rfidwhat is the use of nfc tagrfid tags for cattle

