Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг 2017 оны аравдугаар сарын 28-нд хуралдуулахаар товлолоо
2017-10-09 12:20:41 | 437Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны аравдугаар сарын 06-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталлаа. Үүнд:
- Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
- Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан;
- Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл;
- Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах;
- \"Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт\" сэдвийн хүрээнд шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчийн төлөөллийн илтгэл, хэлэлцүүлэг;
- Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа 2017 оны аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд, санал өгөх ажиллагаа аравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд цахим системээр явагдана. RFID ID CardTF card vs micro SD cardCan I drive in the USA with a UK driver's licensehow to scan biometric chip on passport ukhow to program nfc tags androidHow to Program NFC Tags Anyone Can UseHow to program NFC tagshow to program nfc tagsautosweep rfid installation sites 24 hoursautosweep rfid registration onlineautosweep rfid installation near meautosweep rfid installation sites 24 hoursRFID wristband for concerts 2025 USAcan rfid tags be read through clothingdo i need a rfid blocker for my passportWhat is NFC on my phone and should it be on or offrfid vs ble a comparative guide of two wireless technologiesble vs rfidwhat is the use of nfc tagrfid tags for cattle
Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурлын төлөөлөгч сонгох, Их хурлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг www.mglbar.mn цахим хуудсанд хандаж авна уу.