-1

Томилолтоор ажиллах хүсэлтэй Шүүгчдийн анхааралд

2017-12-04 18:11:29    |   442

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээс \"Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын 2.2.4-т заасны дагуу шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч 2017 оны 12 дугаар 05-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү.

Томилолтоор ажиллах шүүгч Улаанбаатар хотод амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд \"Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын дагуу шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.RFID ID CardTF card vs micro SD cardCan I drive in the USA with a UK driver's licensehow to scan biometric chip on passport ukhow to program nfc tags androidHow to Program NFC Tags Anyone Can UseHow to program NFC tagshow to program nfc tagsautosweep rfid installation sites 24 hoursautosweep rfid registration onlineautosweep rfid installation near meautosweep rfid installation sites 24 hoursRFID wristband for concerts 2025 USAcan rfid tags be read through clothingdo i need a rfid blocker for my passportWhat is NFC on my phone and should it be on or offrfid vs ble a comparative guide of two wireless technologiesble vs rfidwhat is the use of nfc tagrfid tags for cattle

 

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:

1. Томилолтоор ажиллах тухай өөрийн хүсэлт /томилолтоор ажиллах хугацааг заавал дурдах/,

2. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн санал,

3. Тухайн шүүгчийн сүүлийн гурван жилийн шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ,

4. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл/маягтыг энд дарж татаж авна уу/,

 

Томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт С.Алтанхуяг /70008034, 96343305/-аас тодруулна уу.

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

. . .