-1

Шүүгчийн бүлгийн сургалтын III ээлжийн сургалт боллоо

2018-05-26 10:15:43    |   213

   Шүүгчийн бүлгийн гуравдугаар ээлжийн сургалт \"Иргэний хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 21-25-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтад Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр нар оролцсон юм.
\"\" 

   Сургалтын хугацаанд шүүгчид \"Иргэний хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвийн хүрээнд бие даан болон багаар суралцах төлөвлөгөө боловсруулж, хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцлаа. Түүнчлэн \"Иргэний хууль”, \"Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачдаар удирдуулж, бичил судалгааны ажил хийлээ.


    Бүлгийн сургалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэг \"Шүүгч хэргийн оролцогчидтой харилцах арга барил, харилцааны ур чадвар”, ахлах референт Т.Наранбат \"Эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шүүхийн шийдвэрийн тойм”, сэтгэл судлаач Ш.Батболд \"Шүүхийн сэтгэл судлал”, судлаач-багш Л.Галбаатар \"Судалгааны арга зүй”, \"Шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах”, \"Шүүх ба хэвлэл мэдээллийн хэрэгслийн зохистой харилцаа”, судлаач Б.Хонгорзул \"Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг нэвтрүүлэх нь” зэрэг сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 
\"\" 
   Түүнчлэн МУИС-ийн ХЗС-ийн багш Н.Норовсамбуу \"Иргэний хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг хийж, шүүгч тус бүрийн нарийвчилсан сэдвийн дагуу нэмэлт мэдээлэл өгч, санал бодлоо солилцов.
 
\"\" 
   Сургалтад оролцогч Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина \"Үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэл”, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн \"Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь олон улсын гэрээний хэрэглээ”, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр \"Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бапроцессийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхэд анхаарах асуудлууд” гэсэн нарийвчилсан агуулгаар өөрсдийн судалсан сэдвийн онцлог, сонгох болсон шалтгаан, асуудал, шийдвэрлэх арга замын талаар тайлангаа тавьж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн албан хаагчдын дунд хэлэлцүүллээ. Сургалтад хамрагдсан шүүгчид ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид тухайн сэдвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхээр төлөвлөж байгаагаа дурдсан юм. Сургалтын төгсгөлд сургалтын тайлангаа хамгаалж, хэлэлцүүлсэн шүүгчид батламжаа гардан авлаа.
 
\"\" 
 
 

    Шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Шүүгчийн бүлгийн сургалтын IV ээлж 2018 оны 6 дугаар сард \"Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх шүүхийн практик” сэдвээр зохион байгуулагдах юм.

 



ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН


. . .