-1

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

2018-06-06 02:57:01    |   192

\"\" 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн албан хаагчидтай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр эрэн сурвалжлах, албадан ирүүлэх шүүгчийн захирамж, шийдвэр, шүүхийн тогтоолын биелэлт, үр дүн, Шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад гарч буй хүндрэл бэрхшээл болон шүүх хуралдааны өрөө танхим, шүүгчийн өрөөнд аюулын дохио өгөх, техник хэрэгсэл суурилуулах талаар санал солилцож шүүгч нарт бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах талаар давтан сургалтыг зохион байгууллаа.

\"\"

 

 

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР


. . .