БНТУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018-06-15 01:10:39 | 208Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан нар Бүгд найрамдах Турк улс (БНТУ)-ын Шүүх Прокурорын зөвлөлийн хоёрдугаар танхимын ахлах гишүүн, Хяналтын шатны шүүхийн гишүүн Алп Арслан, Шүүх Прокурорын зөвлөлийн Гадаад харилцаа, төслийн товчооны илтгэгч шүүгч Халил Аккизийг өнөөдөр (2018.06.15) хүлээн авч уулзав.
Хамтын ажиллагаа ойр дотно, ахан дүүсийн барилдлагатайг талууд дурдаад Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНТУ-ын Шүүх Прокурорын зөвлөлийн үйл ажиллагааны талаар харилцан танилцууллаа.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан \"Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хуралд сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн БНТУ-ын Шүүх Прокурорын зөвлөлийн хоёрдугаар танхимын ахлах гишүүн, Хяналтын шатны шүүхийн гишүүн Алп Арсланд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга талархал илэрхийллээ. Мөн БНТУ-ын Хууль зүйн академид Монгол Улсын шүүгчид суралцдаг гэдгийг онцолж, Шүүх Прокурорын зөвлөлийн гишүүдэд мэнд дамжууллаа . Хариуд нь ноён Алп Арслан талархал илэрхийлээд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлэв.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс