-1

“Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны тэргүүнээр гавьяат хуульч Д.Гансүх сонгогдлоо

2018-06-15 01:12:33    |   201

\"Монголын шүүхийн ахмадын холбоо” байгуулах анхдугаар хурлыг бүх шатны шүүхийн 315 ахмад шүүгч, ажилтны 45 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр 2018.06.15-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.
\"\" 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хурлыг нээж хэлсэн үгэндээ \"Монголын шүүхийн ахмадууд нэгдэж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах, шүүх, шүүгчийн ажил мэргэжлийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэх, өөрсдийн нийгмийн баталгаа болон бусад тулгамдсан асуудлаар хамтрах нь чухал. Тэтгэвэрт гардаггүй хоёр мэргэжил байдаг гэж ярьдаг. Нэг нь их сургуулийн профессор, нөгөө нь шүүгч юм. Шүүгч хүн насан туршдаа шударга ёсны төлөө хууль хэрэглээгээр мэргэшсэн байдаг учраас хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Шүүгчдийн энэ том хүчийг дэлхийн улс орнууд ашигладаг юм байна. Ийм учраас шинэ шүүгч нартаа туулсан арвин их туршлагаасаа хуваалцах, сургалтын үйл ажиллагаанд оролцох, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зэрэг үйлсэд том хүч болж ажиллаасай гэдэг үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд шүүхийн ахмадын холбоо байгуулах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Та бүхнийг урьсан юм.” гээд хуралдаанд амжилт хүсэв.
\"\" 

Төлөөлөгчид анхдугаар хуралдаанаараа Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу холбооны үйл ажиллагааны чиглэл, зорилгоо тодорхойлж, дүрмээ баталж, удирдах зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Удирдах зөвлөлд Д.Гансүх, М.Баярсүрэн, Б.Бямбахорлоо, С.Бямбаа, Д.Буянтогтох, Г.Лхагвамаа, Д.Тайванхүү нар төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдлоо.
\"\"

\"Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны тэргүүнээр итгэл хүлээн сонгогдсон Монгол Улсын Гавъяат хуульч Д.Гансүх хэлсэн үгэндээ \"Өнөөдөр шүүхийн ахмадын холбоог үүсгэн байгуулах хурал зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон явдал боллоо. Шүүхийн хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ахмадууд нэг дор цуглаж, асуудлаа хэлэлцэж байгаад баяртай байна. Надад итгэл хүлээлгэж Ахмадын холбооны тэргүүнээр сонгосонд талархсанаа илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг хүлээж, холбооны үйл ажиллагаагаа идэвхтэй удирдан зохион байгуулж, хамтарч ажиллана” гэлээ.

 

Тус холбооны анхдугаар хуралдаанд Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн захиргааны ажилтнуудын холбооны гүйцэтгэх захирал С.Бямбаа нар оролцож, Шүүхийн захиргааны байгууллагад хүсэлт уламжилсан гишүүдтэй санал солилцож, тулгамдсан асуудлаархи санаачлагыг сонссон юм

\"\" 

\"Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны ажил үйлсэд амжилт хүсье!



ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР


. . .