Авлигын эсрэг сургалтын сургагч багш бэлтгэв
2018-10-22 11:52:40 | 208Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд зориулсан Авлигын эсрэг хуулийн хууль хэрэглээ, шүүхийн практик, ашиг сонирхлынзөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг олгох авлигын эсрэг сургалтын шүүгч-сургагч багшийг бэлтгэхэд энэхүү сургалтын зорилго чиглэсэн юм.
Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар нээж, \"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэ сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөдсургалтын ач холбогдлын талаар танилцуулсан юм.
Энэ удаагийн сургалтаар 40 шүүхийн тамгын газраас авлигын эсрэг сургалтын шүүгч-сургагч багшийг бэлтгэснээр эдгээр шүүгч-сургагч багш нь тухайн шүүхийн тамгын газрын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад авлигын эсрэг сургалтыг зохион байгуулах мэдлэг чадварыг эзэмших юм хэмээн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах онцолсон юм.
\"Авлигын шалтгаан, хор хөнөөл”, \"Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, \"Нийтийн албан тушаалтны ХАСУМ, ХАСХОМ-ийн зөрчил, анхаарах асуудал”, \"Төрийн албаны ёс зүй”, \"Санхүүгийн зөрчил дутагдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, \"Тэгш байдал ба ялгаварлан гадуурхах хандлагаас сэргийлэх нь”, \"Мэргэжлийн ёс зүй: Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх нь”, \"Авлигын гэмт хэрэг–шинэ зохицуулалт”, \"Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газрын мэргэжилтнүүд болон Удирдлагын академийн багш нар мэдээлэл өгч, бодлого кейс дээр ажиллах, видео бичлэг үзүүлэх, харилцан ярилцуулж, удирдан явууллаа.
Тус сургалтад нийслэл болон орон нутаг дахь давж заалдах, анхан шатны шүүхийн нийт 39 шүүгч хамрагдлаа.