-1

Шүүхийн ерөнхий зөвлөл 13 шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ

2018-11-01 10:54:42    |   211

  Шүүхийн захиргаа нь шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангах, хамтран ажиллах, иргэд байгууллагад шүүхийн үйлчилгээг хуулийн дагуу хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай, чанартай хүргэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 05 дугаар тушаалаар баталсан Удирдамж, хуваарийн дагуу Ерөнхий зөвлөлийн гишүүдээр ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 2 дугаар сараас 10 дугаар сарын хугацаанд нийт 13 шүүхийн тамгын газрын Шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, Шүүхийн хүний нөөцийг удирдах, Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах, Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах гэсэн 5 үндсэн үйл ажиллагааны хүрээнд хууль тогтоомж, дүрэм журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллалаа. Үүнд:

     

     1.Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар,

     2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар,

     3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар,

     4.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар,

     5.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар,

     6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар,

     7. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар,

     8.Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар,

     9.Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар,

     10.Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар,

     11.Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар,

     12.Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар,

     13.Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар.

 

     Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг сайжруулах, алдаа дутагдлыг засаж залруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой ба дээрх ажлын нэгдсэн дүнг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллаж байна.

 

 

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

. . .