-1

“Төрийн албаны тухай хууль, түүний хөдөлмөрийн харилцааны онцлог” сэдэвт сургалт боллоо

2018-11-02 18:59:41    |   210

 

 \"\" 

Шүүхийн хүний нөөцийн газраас \"Төрийн албаны тухай хууль, түүний хөдөлмөрийн харилцааны онцлог” сэдэвт дотоод сургалтыг өнөөдөр (2018.11.02) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.  

 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах зорилготой уг сургалтыг Удирдлагын академийн Эрхзүйн тэнхимийн багш, доктор, профессор Б.Уранцэцэг удирдан явуулж \"Төрийн жинхэнэ албан хаагчдын хөдөлмөрийн харилцааны зохицуулалтад орсон өөрчлөлтүүд”, \"Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлага”, \"Удирдах ба гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолт” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.


Дотоод сургалтад ШЕЗ-ийн Ажлын албаны нийт ажилтнууд болон зарим шүүхийн Тамгын газрын дарга нар хамрагдлаа.

\"\" 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

. . .