-1

Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдсон шүүгч нарт зарлиг гардууллаа

2018-11-13 19:28:50    |   206

 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун, Баянхонгор аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ нарт өнөөдөр (2018.11.12) шүүгчээр томилсон зарлиг гардууллаа.

      Шинээр томилогдсон шүүгч нарт Монгол Улсын Ерөнхийлөгч амжилт хүсэхийн зэрэгцээ ажилдаа хариуцлагатай хандахыг анхааруулсан юм.

\"\" 
\"\" 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,

www.president.mn


 
 
 

. . .