Шүүхэд ажиллах болсондоо баяртай байна
2018-11-14 03:37:50 | 202Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 онд баталсан \"Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэшсэн захиргааны ажилтан бэлтгэх зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран \"Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт”-ыг гурав дахь жилдээ ажжилттай зохион байгууллаа. Энэ жилийн сургалт 2018 оны 08 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд танхимын болон дадлага ажлын хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан юм.
Сургалтад эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн, шүүхийн захиргааны байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй эрх зүйчид хамрагддаг уламжлалтай.
Энэхүү сургалт нь шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийг бэлтгэж, шүүн таслах ажиллагаанд туслах чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадвар, хандлагад суралцсан мэргэшсэн ажилтан бэлтгэх ач холбогдолтой юм.
Уг сургалтыг энэ жил 32 суралцагч төгссөнөөс тус шүүхийн Тамгын газарт 7 суралцагч дадлага хийсэн билээ. Эдгээр 7 суралцагч шалгалтаа хамгийн өндөр оноотойгоор амжилттай өгч, бусдыгаа манлайлсан юм. Төгссөн суралцагчдын хувьд шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу байдал бий болдгоороо онцлог юм. Ингээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж буй Б.Одончимэгийн сэтгэгдлийг та бүхэндээ хүргэж байна.
. . .