-1

МЭНДЧИЛГЭЭ

2018-12-05 18:04:48    |   200

        Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсэж байгуулагдсаны 91 жилийн ой, \"Архивчдын баяр”-ын мэндийг хүргэхийн ялдамд шүүхийн архивын тулгын чулууг тавилцаж, түүний хөгжил, өөрчлөлтийн түүхийг бүтээлцэж бие сэтгэл, оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулан ажилласан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж буй архивч Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.        

        Монголын шүүхийн түүхийн ой санамжийг хадгалах, хамгаалах, архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэтгэлийг төгөлдөржүүлэх ажилд чин сэтгэлээр жигүүрлэн хэтийн их зорилго, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөж байгаа \"Архивчид”-ын алдар, ажлын амжилт үеийн үед үргэлжлэн хөгжих болтугай.  

\"Амьдрал өөрөө ус мэт урсан өнгөрдөг,
Архив уулс мэт сүндэрлэн үлддэг\"


ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ
2018 оны 12 сарын 05

. . .