Төрийн дээд одон медаль гардууллаа
2018-12-31 03:21:00 | 213Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг Төрийн дээд одон медалиар шагналаа.
Шүүхийн захиргаа удирдлага, бодлого зохицуулалтын газрын референт Рагчаагийн Ичинхорлоо, Шүүхийн хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Жанчивдоржийн Бямбацогт нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг өнгөрсөн баасан гаригт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардууллаа. Мөн Шүүхийн төрөлжсөн архивын ахлах архивч Жамбалын Туяа, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Доржсүрэнгийн Мөнхзориг, Шүүхийн хангамж үйлчилгээний хэлтсийн үйлчлэгч Лувсандоржийн Отгон, жолооч Гончигийн Бат-Эрдэнэ нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.
