-1

Шүүгчдийн дунд спортын тэмцээн зохион байгуулна

2019-01-08 03:00:00    |   203

Монголын Шүүгчдийн холбооноос шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулахаар болсон. Хавдрын эсрэг үндэсний аяныг дэмжих уг үзлэг, шинжилгээ энэ сарын 12-ны өдөр болох юм. Үүний маргааш нь буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо шүүгчдийн дунд спортын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Тэмцээн нэгдүгээр сарын 13-ны 9.00 цагт \"Мөнхийн үсэг” компанийн \"Мөнх” спорт зааланд эхлэх юм. Спортын тэмцээнтэй холбоотой мэдээллийг 70116004 утсаар авах боломжтойг Шүүгчдийн хорооноос мэдээллээ.

. . .