Зарим шүүхийн тамгын газарт Чанарын удирдлагын стандарт нэвтрүүлнэ
2019-05-24 10:47:02 | 204Шүүхийн ерөнхий зөвлөл Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд Чанарын удирдлагын тогтолцоо-MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.
Энэ ажлын хүрээнд \"Монсертф” ХХК, \"Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төв” /ТББ/ зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр шүүхийн үйл ажиллагааны үр нөлөө, хүртээмж сайжирч, үйлчилгээний соёл, хандлага төлөвших юм.
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
. . .