-1

БНСУ-ын оюутнууд шүүхийн үйл ажиллагаатай танилцав

2019-07-26 09:52:00    |   224

БНСУ-ын Kookmin их сургуулийн багш, оюутнууд өнөөдөр (2019.07.26) Захиргааны шүүхийн нэгдсэн байранд зочилж Захиргааны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж Монголын хууль, эрх зүйн орчны талаарх ойлголтоо нэмэгдүүлсэн юм. Оюутнууд шүүн таслах үйл ажиллагаа, шүүхийн захиргаа, шүүх хуралдааны танхим, \"Нээлттэй танхим”, \"Шүүхийн үйлчилгээний төв”, \"Ногоон танхим” зэрэгтэй танилцсан юм.

Багш оюутнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа танилцуулга хийлээ. Мөн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааны талаарх мэдээллийг тус шүүхийн ажилтан О.Амарболд өглөө. Энэ үеэр сурагчид \"Монгол улсын шүүхтэй танилцах боломж олгож, мэдээлэл өгсөнд баярлалаа. Шүүх хуралдааны \"Ногоон танхим маш их таалагдлаа” хэмээж байв.

\"\" 
\"\" 
 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


 

 

. . .