-1

Шүүгч нарт зориулсан “Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт семинар боллоо

2019-09-04 05:12:00    |   442

Монгол Улсын шүүгч нарт зориулсан \"Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт, семинар өнөөдөр (2019.09.04) Shangri-La Hotel хурлын танхимд боллоо.
 

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Грегори Мэй, , АНУ-ын Хууль зүйн яамны Компьютер хаак, Оюуны өмчийн Азийг хариуцсан хуульч-зөвлөх Эван Виллиамс, АНУ-ын Калифорнийн Төв дүүргийн шүүхийн шүүгч Дэвид Картер нар сургалт, семинарыг нээж үг хэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэлсэн үгэндээ \" Манай улсад анх удаагаа Монгол Улсын шүүгч нарт зориулсан Оюуны өмчийн эрхийг хамгаалалтыг хэрэгжүүлэх талаар сургалт, семинар болж байна. Уг сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс чухал ач холбогдол өгч оролцож байгаа ба  шүүгч нар идэвхтэй оролцож байгааг харахад баяртай байна” гээд амжилт хүслээ.

Сургалтад нийслэл дахь эрүү, иргэний захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны 60 гаруй шүүгч нар оролцож байгаа ба АНУ болон Монгол Улсын Оюуны өмчийн эрх зүйн нийтлэг зүйл ба мэдэгдэхүйц ялгаа, Оюуны өмчийн эрхийн хэрэг зөрчлийг шүүх нь, Зөрчилтэй бараа, контентыг үнэлэх нь-зарж борлуулснаас үүдсэн хохирлыг тооцох, Патентын хамгаалалтын хандлагын асуудлаар мэдлэгээ дээшлүүлэх юм

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 

 

51relaw300714Roads and Transportconical hatFree State Onlinebbsnfc visiting card metalid card panitia templatehow to make a business card in canvarfid oemnfc card detectedhilton hotel key cardrfid odmclone rfid stickerrfid wooden cardrfid blocking cardsrfid cardrfid wristbandhotel key cardrfid tagabout uschip nfc iphoneblogsmart cardrfid cardsnfc tag detectednfc tagRFID card how to useRFID Card appRFID card where to buyRFID Card Protector

. . .