-1

\"Өмгөөлөгчийн цом-2019\" тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг амжилттай оролцлоо

2019-09-16 08:41:00    |   227

Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан \"Өмгөөлөгчийн цом-2019” шатрын тэмцээнээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг \"Хүрэл” медаль хүртлээ.

\"\" 

 

\"Өмгөөлөгчийн мэргэшлийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан уг тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, ХЗҮХ, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд оролцсон юм. Тэмцээний тэргүүн байрт Цагдаагийн ерөнхий газар, дэд байрт Монголын өмгөөлөгчдийн холбоо, гутгаар байрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг шалгарав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн референт Ж.Өнөрбаяр ахлагчтай, референт Б.Мөнхбат, Ж.Онон, Багануур дүүрэг дэх анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Амарбилэг нарт баяр хүргэж, амжилт хүсье.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

. . .