-1

Зарим шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийж байна

2019-10-16 10:18:58    |   244

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Багануур дүүргийн шүүхийн тамгын газар, Хэнтий, Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийж байна.
\"\" 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 119 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах болон шүүхийн хүний нөөцийг удирдах, төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр шүүхийн тамгын газруудад хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх юм.

\"\"

Ажлын хэсэгт Шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй, ахлах референт Т.Наранбат, Б.Оюунгэрэл, референт Ц.Амарсанаа, Ц.Цээмаа, Э.Амарсанаа нар багтаж байгаа бөгөөд орон нутагт энэ сарын 14-өөс 23-ыг хүртэл ажиллана.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 


. . .