Цахим лавлагааны системийг шүүхэд танилцууллаа
2019-10-17 10:21:44 | 245\"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.17) танилцууллаа. Уг системийг шүүхэд нэвтрүүлснээр Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-д байгаа иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг шүүгчийн захирамжаар татан авч, нотлох баримаар ашиглах боломж бүрдэх юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Мэдээллийн технологийн инженер Э.Лхагва-Очир нар \"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг танилцуулаад туршилтаар хэрхэн нэвтрүүлэх тухай тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд мэдээлэл өгч, санал солилцлоо.
\"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг шүүхэд нэвтрүүлснээр иргэн, хуулийн этгээдийн баримт бичиг, хаяг болон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, нийгмийн даатгал, татвар төлөгчийн мэдээлэл зэрэг 18 төрлийн лавлагаа, мэдээллийг татаж авах боломжтой.
Мэдээллийн технологийн хэлтэс
. . .