-1

Шүүхийн захиргааны ажилтнуудад Төрийн захиргааны зэрэг дэв олголоо

2019-10-25 15:25:17    |   236


Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор баталсан \"Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 69 дүгээр тушаалаар шүүхийн захиргааны 158 ажилтанд зэрэг дэв олгосон.

Энэ удаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаар тушаалаар холбогдох журамд заасан болзол, шаардлагыг хангасан нийслэл болон орон нутаг дахь 16 шүүхийн тамгын газрын 58 албан хаагчдад төрийн захиргааны зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА,

БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

. . .