Практик сургалтын танхимыг нээлээ
2019-11-07 15:30:17 | 237Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгч, захиргааны ажилтнуудад сургалт зохион байгуулах зориулалт бүхий \"Практик сургалтын танхим”-ыг тохижуулж, 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр нээлээ.
ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санаачилга, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн 46 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр сургалтын танхимыг иж бүрэн 8 компьютер, нотлох баримт шинжлэн судлах төхөөрөмж, проектор, олон үйлдэлт хэвлэгч, канон зэрэг техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
. . .