“Иргэдэд үйлчлэх төв” тохижууллаа
2019-11-12 04:20:12 | 248Багахангай, Налайх дүүргийн шүүх \"Иргэдэд үйлчлэх төв” тохижуулж өчигдөр (2019.11.11) нээлээ.
Шүүхээр үйлчлүүлэгчдийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах болон иргэдэд үзүүлж буй хууль зүйн туслалцааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн боловсрол олгох зорилготойгоор уг төвийг байгуулсан юм.
Шүүхийн байран дахь \"Иргэдэд үйлчлэх төв”-өөс шүүхэд хандахад бүрдүүлэх баримт бичгийн загвар, шаардлагатай мэдээ мэдээлэл авах боломжтой. Мөн шаардлагатай баримт бичгийг хэвлэж авах боломжийг бүрдүүллээ.
Тус төвийн нээлтийн арга хэмжээнд Багахангай, Налайх дүүргийн Тамгын газрын дарга Б.Бээжин, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхбилэг, Х.Ганболд, Багахангай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл, шүүгч П.Баясгалан болон шүүхийн захиргааны ажилтнууд, Налайх дүүргийн Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчид оролцов.
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
. . .