-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

2019-12-26 18:04:51    |   240

Шүүхэд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа шүүхийн захиргааны ажилтнуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн \"Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Тодруулбал, 

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газрын Шүүгчийн туслах Ядамжавын Мөнхзул,

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын Ерөнхий шүүгчийн туслах Пүрэвийн Пагма,

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын Мэдээллийн технологийн мэргэжилтэн Ганбаатарын Мөнхсаруул,

Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Дагвадашийн Одонтунгалаг,

Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Бадрахын Жавхланбаяр,

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын Шүүгчийн туслах Паньджүгнийн Янжмаа,

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Бөлтөшийн Раушан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын Жолооч Чанцалын Баярсайхан,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн тамгын газрын Жолооч Дэнсмаагийн Жаргалсайхан,

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын Шүүгчийн туслах Санжжавын Цэрэннадмид,

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газрын Үйлчлэгч Өлзийбаярын Дэлгэр нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн \"Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм. 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

. . .