-1

“ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХИЙВ.

2020-03-06 06:57:54    |   245

\"ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХИЙВ.

 

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч Б.Бадрахгэрэл, Тамгын газрын дарга Ц.Дэлгэр нар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Даваахүү, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Аманбек нартай \"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлж, харилцан санал солилцсон уулзалт зохион байгууллаа.

\"\"

 

           Уулзалтаар:Цагдаагийн байгууллага шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхэд орон тоо дутуу, техник,хангамжийн хүрэлцээ хангалтгүй зэрэг тулгамдсан асуудлууд түүнийг шийдвэрлэж болох арга замууд болон цагдаагийн байгууллагын албан хаагчдын байнгын сонор сэрэмж, тухайн үеийн нөхцөл байдлыг зөв үнэлэх ур чадвар, иргэд, хэргийн оролцогчтой зөв боловсон харилцах харилцаа болон шүүх хуралдааны дэг сахиулах ажиллагаанд гарч буй зарим алдаа дутагдалын талаар ярилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо.

 

 

 

 

 

 

 

 


. . .