МАГИСТРЫН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2021-03-03 11:18:52 | 226Сингапурын Шүүгчийн коллеж, Сингапурын Менежментийн их сургууль хамтран шүүгчдэд зориулсан \"Хууль зүйн ухааны магистр” олгох хөтөлбөрийг энэ онд зарлаад байна. Хөтөлбөр нь мэргэшсэн, гүнзгийрүүлсэн хуулийн онол, практикийн мэдлэг олгохоос гадна шүүхийн менежментийг шинэ түвшинд гаргах залуу шүүгчдийг бэлтгэх зорилготой юм.
2021 онд нийт дөрвөн төрлийн сургалтын төлбөрийн тэтгэлэг зарласан бөгөөд магистрын сургалтад суралцах сонирхолтой шүүгчид тэтгэлгийн талаарх мэдээлэлтэй дараах http://law.smu.edu.sg/llm/fees-scholarships линкээр орж танилцана уу.
Сургалтын бүртгэл 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусах бөгөөд доорх холбоосоор орж онлайн бүртгэл хийхийг анхаарна уу
https://law.smu.edu.sg/llm/online-application
. . .