-1

ШҮҮГЧИД ТАВИХ БОЛЗОЛ, ШААРДЛАГЫГ ҮНЭЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2022-01-17 11:16:03    |   230

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5-д \"шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам боловсруулж батлах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасны дагуу \"Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын төслийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулаад байна.

 

     Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д \"Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу холбогдох журмын төсөлд санал авч байна.

 

        Иймд саналаа 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор bilguun_b@judcouncil.mn цахим хаягт ирүүлнэ үү.

 

       Журмын төсөлтэй ЭНД дарж танилцана уу.

. . .