Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөний зөвлөмж гарлаа
2018-05-18 19:54:23 | 215Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын болон Орхон, Дархан-Уул, Төв аймгийн анхан шатны шүүхүүдэд 2018 онд шүүх хуралдаанд оролцсон нийт 112 иргэдийн төлөөлөгч, Монголын үндсэний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын олон улсын ба үндэсний арбитрийн төлөөлөл зэрэг нийтдээ 120 гаруй төлөөлөгчид оролцож, шүүн таслах ажиллагаа дахь иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдол, хөгжлийн хандлага, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн үзэл бодол саналаа нэгтгэж, зөвлөмж гаргасныг Улсын их хурал, Засгийн газар, Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороонд тус тус хүргүүллээ.
. . .