Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын уулзалт боллоо
2018-05-23 10:07:39 | 205Уулзалтын эхний хэсэгт Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд \"Шүүгчийн ёс зүй, зан төлөв”, \"Шүүгчийн ёс зүй, зан төлөвийн талаарх судалгаа, тайлбар, дасгал ажил” сэдвээр мэдээлэл өглөө.
Уулзалтын үндсэн хэсэгт сургагч багш нар баг болон хуваагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 38 дугаар тушаалаар батлагдсан \"Шүүгчийн ёс зүйн сургалтын хөтөлбөр”-т үндэслэн сургалтын сэдвийг багаар хуваарилан авч, бэлтгэж ирсэн шүүгчийн ёс зүйд холбогдох кейсээ хэлэлцэв.
Уулзалтын үеэр сургагч багш нарт Азийн сангаас \"Шүүгчийн ёс зүй ба сахилга олон улсын бага хурлын итгэл, зөвлөмж, судалгаа”, \"Монгол Улсын шүүхийн шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн ёс зүйн хороо болон шүүхийн шийдвэрийн эмхэтгэл”-ийг гардуулан өглөө.
Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сан хооронд 2017 онд байгуулагдсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу цаашид Азийн сантай хамтран шүүгчийн ёс зүйн сургалтыг зохион байгуулах юм.
Шүүгчийн ёс зүйн сургагч багшийн дараагийн сургалт 2018 оны 06 дугаар сард болох бөгөөд хуваарилагдсан сэдвийн дагуу багш нар үзүүлэх сургалт зохион байгуулж, гарын авлагын төслийг эцэслэнэ.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН