Иргэний эрх зүйн сургалтын хаврын ээлжийн сургалт эхэллээ
2018-05-28 10:23:07 | 204Тус сургалтыг эд хөрөнгө хөлслөх, орон сууц хөлслөх, санхүүгийн түрээс /лизинг/ түрээсийн гэрээ, хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ, франчайз, мерчендайзийн гэрээ, эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээтэй холбоотой маргаан, түүнийг шийдвэрлэж буй шүүхийн практик зэрэг сэдвүүдээр Иргэний эрх зүйн сургагч багш нар болох Улсын дээд шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхийн шүүгч-багш нар удирдан явуулж байна.
Иргэний эрх зүйн сургалтын I ээлжийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд иргэний хэргийн шүүхийн шүүгчид зориулан зохион байгуулсан хууль хэрэглээний сургалтуудыг онцолсон бөгөөд сүүлийн жилүүдэд шүүгчдийн хууль тайлбарлан хэрэглэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тул энэ жилийн сургалтын агуулгыг сонгосон үндэслэл, шалтгааныг танилцуулсан юм.
Энэхүү сургалтыг уламжлал ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн \"Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд хавар, намрын улиралд хуваан оролцуулж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн хаврын ээлж буюу I-III ээлжинд 112 шүүгч оролцох бөгөөд I ээлжинд 40 шүүгч оролцож байна.
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн