-1

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд мониторинг хийлээ

2018-11-12 03:17:32    |   217

 
 

Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл хамтран өнгөрсөн сарын 31-ний өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаатай танилцаж, мониторинг хийлээ. Мөн иргэдэд үйлчлэх нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.

 

Өдөрлөгийн үеэр эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Л.Өлзийхүү, удирдах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Р.Ичинхорлоо, Монголын хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо хариуцсан мэргэжилтэн Г.Аригун нар тус шүүхэд ажиллав. 

 

Төв аймгийн, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны туслах Б.Өлзийбат нар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 243 өргөдөл хүлээн авснаас 237 шийдвэрлэсэн байна. Үүний 178 амжилттай, 59 амжилтгүй шийдвэрлэжээ.


Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагч 2014-2018 оны 10 сар хүртэлх хугацаанд хүлээн авч хянан шийдвэрлэсэн маргааны тоон үзүүлэлт

 
 
\"\" 

 

Он

Хүлээн авсан өргөдлийн тоо

Шийдвэрлэсэн

Амжилттай

Амжилтгүй

1

2014 он

96

75

52

23

2

2015 он

390

307

269

38

3

2016 он

280

246

198

48

4

2017 он

462

394

342

52

5

2018 он 10 сар

243

237

178

59

 

\"\" 
\"\" 
\"\"

. . .