-1

Нийслэл, дүүргийн шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч нарт сургалт явууллаа

2018-11-12 03:19:07    |   218

    Нийслэл, дүүргийн шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч нарын 70% нь солигдож шинэ ажилтан томилогдсонтой холбогдуулан тэдэнд шүүхийн архивын анхан шатны мэдлэг олгох, давтан сургах, мэргэшүүлэх сургалтыг Шүүхийн төрөлжсөн архиваас 2018.11.05-ны өдөр зохион байгууллаа.


     Онол, практик дадлага хослуулсан түргэвчилсэн сургалтыг тус архивын судлаач-архивч нар салбар архивын баримтын бүртгэл хөтлөлт, данс, бүртгэл хийх аргачлал, хадгаламжийн нэгж бүрдүүлэхэд анхаарах асуудал, баримт бичиг нягтлан шалгах ажиллагаа, \"Ойрхон архив\"-ын үйлчилгээ сэдвээр явуулж нийслэл, дүүргийн шүүхийн архив, бичиг хэргийн 12 эрхлэгч нар хамрагдлаа. Сургалтад оролцогчид мөн \"Шүүхийн архивын ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал бодлоо солилцлоо.

 
\"\" 
 
ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ

. . .