-1

Иргэдийн анхааралд

2018-11-12 03:47:01    |   230

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 127 дугаар тогтоолоор Ашигт малтмал, газрын тосны газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй албан конторын барилгыг шүүхийн байрны зориулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлд балансаар шилжүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус байрыг эзэмшүүлсэн. 
\"\"
 
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал 2018 оны 11 дүгээр сарын 12 -ний өдрөөс тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Драгон төвийн чанх хойно Газрын тосны газрын байрны дэргэд байрлаж үйл ажиллагаа явуулж эхэллээ. 
 

. . .