-1

Шүүх эрх мэдэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

2018-11-13 19:28:43    |   201

         Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, хуульч, судлаач та бүхэнд мэдээлэл, арга зүйн \"Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн шинэ дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн дугаарын өмнөтгөл хэсэгт эрх зүйн философийн томоохон төлөөлөгч, Хуулийн эзэнт гүрэн номын зохиогч Р.Дворкины боловсруулсан \"Эрх зүйн нэгдмэл чанар” хэмээх ойлголтын хууль тогтоогч хийгээд шүүгчдэд хамаарах хэсгийн тайлбар, шүүхийн захиргааны байгууллагын үүсэл хөгжил, үндсэн хуулийн үзэл баримтлал, хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой онолын суурь асуудлууд, хэргийн хөдөлгөөн, шүүхийн статистикийн тогтмол мэдээлэл, шүүх хуралдаан удирдах чадварын талаарх ярилцлага, мөнгө угаах гэмт хэргийн хянан шийдвэрлэж буй байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба гүтгэлэг зэрэг асуудлыг хөндсөн эрдэмтэн судлаач, шүүгчдийн өгүүлэл багтсан.

 

         Эрх зүйн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан шүүхийн шийдвэр буланд төрийн албан хаагч өөрийг нь гүтгэсэн гэж үзэн хэвлэл мэдээллийн байгууллага, иргэнийг хариуцагчаар татан шүүхэд хандах тохиолдолд тухайн мэдээлэл илтэд ташаа, худал болохыг заавал нотолсон байх жишиг тогтоож, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлсэн АНУ-ын Дээд шүүхийн New York Times Co. v. Sullivan (1964) шийдвэрийн талаарх мэдээллийг онцлон бэлтгэлээ.

 

         Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд та бүхэнд эмхэтгэлийн шинэ дугаарыг шүүхийн тамгын газраар дамжуулан хүргэх бөгөөд шүүхийн тамгын газрууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 109 тоот, Б.Номин-Эрдэнэ (Утас: 70008040)-тэй холбогдон эмхэтгэлийг авна уу.

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн


 


. . .