Шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлаа танилцуулав
2019-01-23 17:19:47 | 218Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатарт ирүүллээ.
Цагдаагийн байгууллагаас 2018 онд 67 мянган шүүх хуралдааны журам сахиулсан нь өмнөх оныхоос 22.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн 11261 яллагдагч, шүүгдэгч, ялтанг хуяглан хүргэжээ. Цагдаагийн байгууллага шүүх хуралдааны дэг сахиулах үүрэг хүлээдэг. Энэ дагуу өнгөрсөн онд 91 мянган шүүх хуралдааны дэг сахиулсан нь өмнөх оныхоос 17.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс гадна 2627 иргэнийг шүүхэд албадан ирүүлсэн байна.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс
. . .