Шүүхийн ахмадын холбоо онлайн хурал хийлээ
2019-01-23 10:23:17 | 227Онлайн хурлын эхэнд Шүүхийн ахмадын холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Гансүх өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж, цаашдын зорилтоо танилцууллаа. Тус холбоо 2018 онд 22 ажил төлөвлөснөө 89.4 хувьтай хэрэгжүүлжээ. Тухайлбал, дүрмээ боловсруулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, нийт шүүхийн тамгын газруудаас ахмад настны дэлгэрэнгүй судалгааг гаргуулсан, \"Ахмадын сан” байгуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар тус сангийн ажиллах журмыг батлуулсан зэрэг ажлыг онцлон танилцууллаа.
Цаашид Шүүхийн ахмадын холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар хурлаар ярилцсан юм.
Онлайн хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг болон тус газрын референтүүд оролцлоо.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс
. . .