-1

Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар шинээр байгуулагдав

2019-04-02 02:13:30    |   216

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 18 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрыг тус тус шинээр байгуулж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэрлэсэн. \"\" 
 

 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2019.04.01)Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Санчир, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Энхсайхан нарт тамга, тэмдгийг гардуулан өглөө.
 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг тус тус ажиллаж, тамгын газруудыг байгуулсан тогтоолыг шүүгч, ажилтнуудад танилцуулж, ажлыг хүлээлцүүлэв.


\"\" 

 

Улаанбаатар хотын хүн ам ихтэй хамгийн том дүүргүүдэд шүүх, тамгын газрууд байгуулагдсанаар иргэдэд шүүхийн үйлчилгээ ойртсоноороо ач холбогдолтой юм. 

 
\"\"
 

/Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 2019.04.01/

 

 

Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газар


. . .