Шүүхийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж сургалт зохион байгуулав
2025-02-12 00:00:00 | 316Тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл, шүүгчийн туслах Д.Батчимэг, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Баярмагнай нар 2025 оны 02 сарын 6-8 хооронд Ховд аймгийн Алтай, Мөст, Цэцэг сумуудад ажиллаа. Ажиллах хугацаанд шүүхэд хандан өргөдөл, нэхэмжлэл гаргасан иргэд олон нийтэд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хэрхэн хангах талаар зөвлөгөө мэдээлэл өгч, харьяа сумуудад оршин сууж буй шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт Иргэдийн төлөөлөгчийн оролцоо эрх, үүрэг, шүүх хуралдаан оролцох, хуралдаанд тэмдэглэл хөтлөх хэргийн материалтай танилцах, дүгнэлтээ уншиж танилцуулах талаар, болон бусад асуудлаар санал бодлоо солилцон арга зүйн туслалцаа үзүүлэн сургалт уулзалт зохион байгуулж гарын авлага материал тарааж ажиллаа.
. . .