-1

Гэр бүл, өсвөр насны хүүхэд багачууд, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулаа.

2025-05-01 00:00:00    |   340

Ховд Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны 2025 оны анхны хуралдаанаас гэмт хэрэг, зөрчлийн гаралт өндөртэй сумдад хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангахаар шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг даргын удирдамжаар Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын хамтарсан ажлын хэсэг 2025 оны 04 дүгээр сарын 15-нд Цэцэг сум, 04 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Алтай, Үенч, Булган суманд ажиллалаа.

Удирдамжийн дагуу сумын Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан багийн гишүүдийн өргөтгөсөн уулзалт сумуудад зохион байгуулж, зөвлөн туслах, Сумын иргэд, төрийн албан хаагчдад гэмт хэрэг, зөрчлийн хэргийн гаралт түүний шийдвэрлэлтийн талаарх статистик мэдээлэл өгч, холбогдох хуулийн гарын авлага, тарааж, санал асуулга авах, Орон нутгийн иргэд, хилийн цэргийн анги салбарын бие бүрэлдэхүүн тэдний гэр бүл, өсвөр насны хүүхэд багачууд, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулаа.

. . .